
Ч.Лодойсамбуу: Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ бэхжүүлэх ёстой
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа болон улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ардчилсан намын бүлэг илүү нягтарч, нэгдмэл шийдвэр гаргах чадвартай болж байгааг онцлож, Засгийн газарт хариуцлага тооцох, шаардлага тавих чиглэлд тодорхой алхмууд хийж байгаа гэж мэдэгдэв. Мөн “хүчтэй сөрөг хүчин байна гэдэг нь зөвхөн шүүмжлэл хийх биш, харин эрх баригчдад хяналт тавих чухал механизм” хэмээв.
Үүний зэрэгцээ бүлгийн дарга болон намын даргын үүргийг салгах асуудлыг Засгийн газар бүрэлдэх үед хөндөж буй нь улс төрийн зорилготой байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн одоогийн улс төрийн нөхцөл байдалд Ардчилсан нам хуваагдах эрсдэл гарч болзошгүйг дурдсан бөгөөд зарим гишүүд шинэ Ерөнхий сайдтай уулзаж буй тухай мэдээлэл гарч байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ. Тэрбээр “Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ сулруулах ёсгүй” гэдгийг хэлсэн юм.
Мөн нийслэлийн улс төрийн соёл, иргэдийн харилцааны асуудлыг хөндөж, жагсаал цуглааны хэлбэр, хандлага нь нийгэмд талцал үүсгэж байгааг шүүмжилсэн байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чухал боловч хариуцлагатай байх ёстойг тэрбээр сануулжээ. Түүнчлэн томоохон төслүүдийн талаар ил тод мэдээлэл дутмаг байгааг шүүмжилж, баримтад суурилсан хэлэлцүүлэг хийх шаардлагатайг онцолсон юм.
М.Солонго
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:







