
Нэткапитал Санхүүгийн Групп “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, өөрийн 36 ажилтныг тус хөтөлбөрт хамруулж байна. Энэ нь тус группийн “Дижитал шилжилтээр манлайлна” стратегийн хүрээнд ажилтнуудынхаа дижитал ур чадварыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болж байна.
Санхүүгийн салбарт инновац, технологийн шийдлийг нэвтрүүлэх, дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг тэд ирээдүйн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх, залуусын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.
Энэ удаагийн хамтрал нь зөвхөн байгууллагын дотоод хүний нөөцийн хөгжлөөр хязгаарлагдахгүй, Монголын залуусын дижитал боловсролыг дэмжих өргөн хүрээний ач холбогдолтой юм.
Google-ийн албан ёсны сертификат олгох “Grow with Google Mongolia” хөтөлбөр энэ жил Монгол Улсад 3 дахь жилдээ зохион байгуулагдаж мэдээллийн технологийн салбарын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд эзэмших боломжийг залууст олгож, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой юм.
Нэткапитал Санхүүгийн Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарын хөгжилд тогтмол хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд энэ удаад боловсролын салбарт чиглэсэн дэмжлэгийн хүрээнд “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж Монголын залуусыг дэлхийн түвшний дижитал ур чадварт суралцах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.







1.Дэлхийд үнэлэгдэх ур чадварыг эзэмших боломжийг олгодог, Google-ийн албан ёсны сертификат бүхий “Grow with Google Mongolia” хөтөлбөр 3 дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Тус хөтөлбөр нь мэдээллийн технологийн салбарын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд эзэмших боломжийг залууст олгож, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Нэткапитал Санхүүгийн групп нь “Дижитал шилжилтээр манлайлна” стратегийн хүрээнд байгууллагынхаа хүний нөөцийн хөгжлийг дэмжих, ажилтнуудын дижитал ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажилладаг. Энэ хүрээнд тус групп 36 ажилтнуудаа “Grow with Google Mongolia” хөтөлбөрт хамруулж, мэдлэг чадварыг нь олон улсын түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ уг хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр дэмжин оролцож байна.
Санхүүгийн салбарт инновац, технологийн шийдлийг нэвтрүүлэх, дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг тэд ирээдүйн ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, залуусын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.
Хөтөлбөрт хамрагдсан оролцогчид “Google Career Certificate” олон улсын сертификаттай төгсөх бөгөөд уг сертификатыг дэлхий даяар 2.4 сая гаруй ажлын байр хүлээн зөвшөөрсөн билээ.
Цаашид Нэткапитал Санхүүгийн групп дижитал шилжилтийг дэмжих, олон улсын түвшний ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх Монголын залуусын ирээдүйн боломжийг тэлэхэд чиглэх ижил төстэй санаачилгуудыг үргэлжлүүлэн дэмжин ажиллах юм.
Нэткапитал Санхүүгийн групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарын хөгжилд тогтмол хувь нэмэр оруулж ирсэн. Энэ удаад боловсролын салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласнаар Монголын залуусыг дэлхийн түвшний дижитал ур чадварт суралцах боломжийг бүрдүүлж байна.





