
АНУ, Израилын Ирантай хийж буй дайн, Ормузын хоолойн хөдөлгөөн доголдсон зэргээс болж дэлхий даяар 1 баррель газрын тосны үнэ 110 ам.долларыг давжээ.
Даваа гарагийн өглөө Азийн биржүүд дээр Брент маркийн түүхий нефтийн үнэ нэг баррель нь 114 ам.доллар буюу 24 хувиар өссөн үзүүлэлттэй, Nymex маркийн хөнгөн нефтийн үнэ 114.78 ам.доллар буюу 26 хувиар өссөн үзүүлэлттэй нээгдсэн байна.
Ази-Номхон далайн биржүүд дээр даваа гарагийн өглөө үнэт цаасны үнэ огцом унасан байна. Японы Nikkei 225 индекс 7 гаруй хувиар, Хонконгийн Hang Seng 3 гаруй хувиар, Австралийн ASX 200 4 хувиар буурчээ. БНСУ-ын Kospi индекс Ираны хямрал эхэлснээс хойш хамгийн өндөр хувиар унасан индексүүдийн нэг болоод байна.
Даваа гарагийн өглөө тус индекс 8 гаруй хувиар буурснаас болж биржийн арилжааг 20 минут завсарлахад хүрчээ.
Дэлхийн газрын тосны нийт худалдааны 1/5 нь Ормузын хоолойгоор тээвэрлэгддэг ба АНУ, Израил хоёр Иранд цохилт үзүүлснээс хойш Ормузын хоолойн хөдөлгөөн зогсоод байгаа билээ.







