
“Монгол Эрдэнэ” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар аймгийн Засаг даргын Тамгын газар болон Соёл, урлагийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт–Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд “Монгол эрдэнэ” хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ.
Тус төсөл нь аймгийн 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэл, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдан хэрэгжих бөгөөд иргэдэд соёл, урлагаар дамжуулан соёлын боловсрол олгох, үндэсний түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, орон нутгийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

2026 оныг Эрүүл мэнд, боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “Монгол эрдэнэ” төслийг хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Соёл, урлагийн их сургуулийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа.


Төслийг хэрэгжүүлснээр соёл, урлагийг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, үнэт зүйлийг төлөвшүүлэх бодит хэрэгсэл болгон ашиглах, орон нутагт тэгш хүртээмжтэй, иргэдэд ээлтэй хөгжлийг дэмжих боломж бүрдэх юм.


Түүнчлэн төслийн хүрээнд Соёл, урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн оюутнуудын бүтээсэн 9 шинэ уран бүтээлийг Дундговь аймгийн хүүхэд, залуучуудад хүргэх бөгөөд “Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг 2026 оны 03-р сарын 07-ны 17:00, 03-р сарын 08-ны 12:00 цагт “Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр”-т тус тус тоглоно.








