“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс эхэлнэ

Монгол орны ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч шалгаруулах шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч болоход та:
- Ирвэстэй бүс нутагт ажиллаж амьдардаг Байгаль хамгаалагч, Идэвхтэн байгаль хамгаалагч, БОХУБ, Мэргэжилтэн байх
- Цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтныг хууль бусаар агнах зөрчлийг илрүүлсэн, таслан зогсоосон, урьдчилан сэргийлсэн байх.
Дээрх зүйлсийн холбогдох бичиг баримтыг хавсаргаж удирдах албан тушаалтнаараа тодорхойлолт гаргуулан [email protected] хаягт илгээснээр та ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчид нэр дэвших эрхтэй болох аж.

Та шагналын өргөдлийн маягтыг энд дарж харна уу.






