Х.Нямбаатар: Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дарга нарыг чөлөөлнө

Арван долдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан энэ сарын 16,17-ны өдрүүдэд 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус барилдаанд зодоглох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдэд эрх олгох барилдаан энэ сарын 15-ны өдөр буюу ням гарагт 15:00 цагт болох хуваарьтай байна.
Сар шинийн уламжлалт барилдаанд Улсын цолтой бөхчүүд, мөн МҮБХ-ноос зохион байгуулж буй барилдаануудын чансааг харгалзан, аймаг, цэрэг, сумын цолтой 70-80 бөх шууд оролцох юм. Бусад бөхчүүд урьдчилсан шатны барилдаанд оролцож, эрхээ авах боломжтой аж.






