УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад сануулга өгчээ

Арван долдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан энэ сарын 16,17-ны өдрүүдэд 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус барилдаанд зодоглох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдэд эрх олгох барилдаан энэ сарын 15-ны өдөр буюу ням гарагт 15:00 цагт болох хуваарьтай байна.
Сар шинийн уламжлалт барилдаанд Улсын цолтой бөхчүүд, мөн МҮБХ-ноос зохион байгуулж буй барилдаануудын чансааг харгалзан, аймаг, цэрэг, сумын цолтой 70-80 бөх шууд оролцох юм. Бусад бөхчүүд урьдчилсан шатны барилдаанд оролцож, эрхээ авах боломжтой аж.






