ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Оросын 19 генерал амь үрэгджээ

Ираны удирдагч Али Хаменеи өнгөрсөн баасан гарагт телевизээр хийсэн мэдэгдэлдээ засгийн газрын эсрэг жагсаал хөдөлгөөнд нэгдсэн иргэдийг Америкийн Ерөнхийлөгчид таалалд нийцэхийг хүссэн “үймээн самуун таригчид” хэмээн нэрлэж, Тегеран эдгээр үйлдлийг тэвчихгүй гэжээ.
Түүнээс гадна Тегеран АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд Вашингтон иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг “хорлон сүйтгэх ажиллагаа” болгон хувиргаж байна хэмээн буруутгасан захидал илгээжээ.
Ираны хууль сахиулагчид жагсаал цуглааны үеэр цагдаагийн албан хаагчид амь үрэгдсэнийг онцолж, цагдаа нарын амь насанд нь аюул заналхийлсэн үйлдлүүдийг таслан зогсооно хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: NHK News






