
Даваа гарагт Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль буюу татварын өршөөлийн хууль батлах цаг болсон гэж хэлсэн.
Тэрбээр хэлэхдээ,
“Өнөөдрийн байдлаар 320 гаруй мянган иргэн, аж ахуй нэгж 6.5 их наядын татварын хүү, алдангатай гэж бүртгэгдсэн байна. Зөвхөн нэг жилийн дотор 3.5 их наяд байсан бол 6.5 их наяд болжээ. Өнгөрсөн жил 50.000 мянга гаруй байсан бол энэ жил 70.000 мянган гаруй аж ахуй нэгж татварын өртэй болсон байна. Ардчилсан нам төрийн дарамтын эсрэг бодлоготой нам. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулж, татварын өршөөлийн хуулийг батлах цаг болсон” гэсэн юм.
Харамсалтай нь өмнө нь Монгол Улс ийм хууль баталж, хариуд нь үүнээсээ ч илүү хохирол амссан гашуун түүхтэй.
Өмнө нь 2007 онд Татварын хуулиудад өөрчлөлт оруулах тухай хууль баталж, 2008 оныхоо хоёрдугаар сард Татварын өршөөлийн тухай хуулийг баталсан. Хуулийн зорилго нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн.
Уг өршөөлөөр хувь хүний орлогын албан татварын тухай, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдүүд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлсөн юм.
Тухайн жилүүдэд дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй ашиг малтмалын үнэ унаж, экспортын эрэлт огцом буурсан нь дотоодын эдийн засагт хүндрэл үүсгэж, үүнээс болж зарим ААН-ийн албан татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлж байв.
Өршөөлд 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, 748 иргэн хуулийн этгээд шинээр бүртгүүлсэн бөгөөд 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431 тэрбум төгрөгийн татварыг хамруулсан байна.
Үүний дараа 2015 онд мөн татварын өршөөлийн хуулийг дахин хэрэглэсэн.
2015 оны 8-р сард өмнө нь өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй татвар төлөгчдөд боломж олгох үүднээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Мөн л албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө орлого болон орлогоос бусад албан татварт зэргийг тайлагнасан, бүртгүүлсэн, мэдүүлсэн бол торгууль, хүү ногдуулалгүй нэг удаагийн албан татвар болон хариуцлагаас чөлөөлсөн юм.
Үүний үр дүнд 6.1 их наядын хөрөнгө орлого ил болж байжээ.
Харин эцэст нь энэ хуульд аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй хувь нь хамрагдаагүй үлдсэн бөгөөд шударгаар татвараа төлж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжээгүй гэсэн шүүмжлэл ч дагуулсан.
Ойрын өдрүүдэд татварын өршөөлийн хууль батлагдах нь гэсэн сэдэв цахим орчинд нэлээд шуугиулж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээс тодрууллаа.
Татварын өршөөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлах гэж байна гэсэн асуудал яригдаж байна. Татварын өршөөл үзүүлэх нь зөв үү?
– Татварын өршөөл үзүүлнэ гэдэг асуудлыг хувьдаа дэмжихгүй.
Бид өнөөдөр татварын хувь хэмжээг буулгах тухай ярьж болно. Мөн төсвийг татварын бус орлогоос бүрдүүлж болно. Харин нэгэнт хуулийн дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зарим хэсгийг өршөөх тухай ярина гэдэг бол санхүүгийн сахилга бат муудах, нэг удаадаа өнжчихье, дараа нь өршөөгдөж болно гэсэн асуудлыг үүсгэж болохгүй.
Мөн төрөөс тодорхой хэсгийн шимтгэлийг тэглэх, чөлөөлөх, хариуцах гэсэн ялгаатай бодлого гаргах нь бүхэл нийгэмдээ сөрөг үр дагавартай.
2015 оны Эдийн засгийн эрх чөлөөний хуульд нийт аж ахуй нэгжийн дийлэнх нь хамрагдаж чадаагүй гэдэг. Татварын өршөөл нь олонхид бус цөөнхөд зориулан баталдаг гэсэсн үг үү?
– Сахилга баттай буюу үүргээ биелүүлээд татвараа төлөөд явж байсан аж ахуй нэгжүүдийн хувьд харамсах зүйл үлдэнэ гэдэг нь өөрөө буруу юм. Яагаад гэхээр хууль сахин биелүүлснийхээ төлөө ийм хариу авч болохгүй шүү дээ.
ААН-үүд татвараа төлөхийн тулд ажилтнуудынхаа цалин, бусад зардлууд, хөрөнгө оруулалтаа хасдаг. Тэр татвараа хариуцлагатай төлж байгаа ААН-үүдийн татвар төлөлтөн дээр Монгол Улс явж байгаа шүү дээ.
Өөрөөр хэлбэл, улсын төсөв татварын орлогоос бүрддэг. Гэтэл дараа нь өршөөгддөг юм чинь жаахан гүрийгээд үзье гэсэн хандлага ихсэх юм бол төсвийн орлого ч төвлөрөхөө болино гэсэн үг.
Магадгүй татварын өршөөл үзүүлэх хэмжээнд улсын төсвөө авч явж чадахаар байгаа бол татварынхаа хувь хэмжээг бууруулах хэрэгтэй.
Өмнө нь 2007 онд Татварын хуулиудад өөрчлөлт оруулах тухай хууль баталж, 2008 оныхоо хоёрдугаар сард Татварын өршөөлийн тухай хуулийг баталсан. Хуулийн зорилго нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн.
Уг өршөөлөөр хувь хүний орлогын албан татварын тухай, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдүүд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлсөн юм.
Тухайн жилүүдэд дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй ашиг малтмалын үнэ унаж, экспортын эрэлт огцом буурсан нь дотоодын эдийн засагт хүндрэл үүсгэж, үүнээс болж зарим ААН-ийн албан татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлж байв.
Өршөөлд 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, 748 иргэн хуулийн этгээд шинээр бүртгүүлсэн бөгөөд 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431 тэрбум төгрөгийн татварыг хамруулсан байна.
Үүний дараа 2015 онд мөн татварын өршөөлийн хуулийг дахин хэрэглэсэн.
2015 оны 8-р сард өмнө нь өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй татвар төлөгчдөд боломж олгох үүднээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Мөн л албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө орлого болон орлогоос бусад албан татварт зэргийг тайлагнасан, бүртгүүлсэн, мэдүүлсэн бол торгууль, хүү ногдуулалгүй нэг удаагийн албан татвар болон хариуцлагаас чөлөөлсөн юм.
Үүний үр дүнд 6.1 их наядын хөрөнгө орлого ил болж байжээ.
Харин эцэст нь энэ хуульд аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй хувь нь хамрагдаагүй үлдсэн бөгөөд шударгаар татвараа төлж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжээгүй гэсэн шүүмжлэл ч дагуулсан.
2020 онд ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарахын тулд тухайн үеийн хууль зүйн сайд Х.Нямбаатар хичээж өмнө нь татварын дансаа нууж, 300 тэрбум төгрөгийг нуун дарагдуулсан асуудлыг ил болгох тухай ярьж байсан ч санал нь УИХ-ын чуулган дээр унасан байдаг.
Магадгүй дахин татварын өршөөлийн хууль батлах юм бол Монгол Улс дахин ФАТФ-ын жагсаалтад орох ч эрсдэл бий гэдгийг хууль батлагчид ойлгох учиртай юм.






