
Жилд ойролцоогоор 6 триллион ширхэг тамхи дэлхий даяар үйлдвэрлэгддэг бол үүний хор нөлөөгөөр 8 сая хүн нас барж үүний 7 сая орчим нь тамхинаас шууд үүдэлтэй нас бардаг гэх тоо баримт байдаг. Тэгвэл тамхи болон цахилгаан тамхины талаар иргэдийн байр суурийг тодруулъя
Иргэн “Хүмүүс тамхиа учиргүй урд ирчхээд татаад байвал хэцүү байдаг. Мөн машиныхаа цонхоор татсан тамхины ишээ гаргаж хаяад байдаг шүү дээ энэ нь зохисгүй үйлдэл гэж хардаг. Бусдаар бол тусгай тамхи татах цэгт нь тамхиа татаж байвал асуудал биш гэж үзэж байна”.
Иргэн “Цаг үеэ дагаад хуучин янжуур тамхи татдаг байсан бол одоо цагт электрон тамхи татдаг болсон. Зарим арван жилийн өсвөр насны хүүхдүүд электрон тамхийг гангараа гэж хараад байдаг. Харин 20-оос дээш насны хүмүүс өөрсдийн хэрэглэж буй янжуур тамхины хэрэглээг багасгах зорилгоор электрон тамхи татаж байгаа болохоор нэг бодлыг хэрэглээ гэж бодож байна”.






