
Хятадын хойд зүгийн Шаньдун мужийн Биньжоу хотод байрлах фитнесс төв 3 сарын дотор 50 кг жин хасах challenge зарлаж, өгөгдсөн хугацаанд жингээ амжилттай хасаж чадсан хүнд уг фитнессын төвийн зүгээс Porsche автомашин бэлэглэнэ гэжээ.
Уг challenge нь олны анхаарлыг татаад байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд богино хугацаанд огцом их хэмжээний жин хасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхааруулжээ. 10-р сарын 23-нд зарлагдсан уг challenge-д нийт 30 хүн бүртгэж авах ба бүртгэлийн хураамж болох 10 мянган юаньд хоол болон бэлтгэлийн танхимтай нийтийн байранд амьдрах зардал багтана гэжээ.
Харин шагналд өгөх автомашин нь тус фитнесс төвийн эзний унаж байсан 2020 оны Porsche Panamera автомашин бөгөөд эх газрын Хятадад уг автомашины үнэ 1.1 сая юаниас эхэлдэг аж.






