
2025 оны арваннэгдүгээр сарын 2 буюу өнгөрсөн ням гарагт, Сүхбаатар дүүргийн 8-р хороонд мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй бүлэг залуус гудамжаар явж байсан нэг иргэний аминд хүрчээ.
Мөн ойр орчимд явж байсан 3-4 иргэнийг хүнд гэмтээсэн хэрэг гарсан байгаа юм.
Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдээс одоогоор хар тамхины шинжилгээг шээсээр авч, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус хэргийг үйлдсэн гэгдэх залуус 17-19 насны зургаан залуу байсан бөгөөд тэдний дотор ахлах ангийн сурагч байсан гэдэг мэдээллийг өгч буй юм.
Цаашилбал, хэрэгт холбогдсон этгээдүүд өмнө нь ял шийтгэл эдэлж, цахим гавтай байсан аж.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Прокурор зөвшөөрсөн тохиолдолд нэмэлт мэдээлэл өгөх боломжтой” гэв.
Нэмэлт: Хар тамхины хэрэгт холбогдсон насанд хүрээгүйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.






