Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ. Энэ тухай дуудлага 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12:04 цагт холбогдох байгууллагад ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход “Bongo- 3” загварын бага оврын ачааны автомашин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын автомашинтай мөргөлдөж ачааны автомашинд зорчиж явсан иргэн Б /18 настай, эрэгтэй/-ын хоёр хөл автомашины бүхээгт хавчуулагдсан гэмтсэн байжээ. Тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ мэдээллээ.






