Цалинтай ээжийн ₮50,000-ыг ₮500,000 болгох өргөдлийг 54,632 хүн дэмжжээ

Мэргэжлийн боксын ертөнцөд 13-0 гэсэн амжилттай яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулааны товыг өөрчилж болон өрсөлдөгчийг сольжээ.
Тэрбээр дөрөв хоногийн дараа АНУ-ын Флорида мужийн Тампа хотод Мексикийн боксчин Брэндон Бенитезтэй тулалдах байв. Гэвч өрсөлдөгч тамирчин нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Тиймээс түүний шинэ өрсөлдөгчөөр Мексикийн боксчин Абрахам Эдуардо Торрес тодорсон байна.
Уг тулаан энэ сарын 21-нд болно. Түүний өрсөлдөгч Торрес мэргэжлийн рингэнд 23 ялж, ганцхан ялагдсан ажээ.






