
Мальдивын Бүгд Найрамдах Улс 2007 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн бүх хүмүүст тамхи татах, худалдан авах, борлуулахыг хоригложээ.
Уг хуулийн төслийг тус улсын Ерөнхийлөгч Мохамед Муиззу энэ оны эхээр санаачилсан ба нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, тамхигүй хойч үеийг бий болгох зорилготой уг хуулийн төсөл нь 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.
Түүнээс гадна Мальдивын хилээр электрон тамхи нэвтрүүлэх, борлуулах, хэрэглэх нь бүх насныханд хориотой билээ.
2007 оноос хойш төрсөн иргэдээс гадна гадаадын жуулчдад бүх төрлийн утаат тамхи татах, худалдан авах нь хориотой болж байгаа бөгөөд тус улсад насанд хүрээгүй хүнд тамхи зарсан зөрчилд 3200 ам.долларын торгууль, электрон тамхи татсан зөрчилд 320 ам.долларын торгууль ноогдуулдаг аж.
Эх сурвалж: The Guardian






