
Спорт бол аливаа улс эх орны нэрийн хуудас. Энэ ч утгаараа улс эх орондоо эдийн засгийн хувьд ч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг эргэлтэд оруулж байдаг билээ. Спортын замналыг сонгосон тамирчин өтөл нас болтлоо энэ л ажил, мэргэжлээ болгон эзэмшсэн арга туршлагаараа цалингаа олж, амьдрал ахуйгаа залгуулан, буян хишгийг нь хүртэж байдаг хойно доо.
Хилийн чанадад тэмцээн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх нь нэр төрийн хэрэг.
Харин нөгөөтэйгүүр Монгол улсынхаа тэр дундаа монгол тамирчны хүч бяр, тэвчээр хатуужил, хөдөлмөр зүтгэл, дайчин, цусны тэмцэгч чанарыг өөрөөрөө төлөөлөн харуулж явна гэдэг нь үнэхээр бахархал. Энэ мэтчилэн Монгол тамирчны нэр төрийг өндөр өргөж хөдөлмөрлөдөг олон арван бахархал, омогшил төрүүлж яваа тамирчид бий. Хилийн чанадад тэд спортоороо амжилт, ялалтыг үзүүлэхийн зэрэгцээ Монгол тамирчдынхаа гүүр нь, эхлэл суурь нь болж яваа.
Тэдний төлөөлөл бол мэргэжлийн Олон улсын хэмжээний мастер, мэргэжлийн холимог тулаанч, М.Нандин-Эрдэнэ билээ. Тэрбээр энэ удаад Монгол тамирчдынхаа гүүр нь болж, зорилго зорилтоо бодит болгох ээлжит төслийнхөө дагуу эх орондоо ирсэн байна. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Сайн байна уу? Монголдоо хэзээ ирсэн бэ?
-Сайн сайн байна уу. Өчигдөр буюу лхагва гарагт Монголдоо зорьж ирлээ. Энэ удаад ганцаараа бус БНСУ-ын мэргэжлийн холимог тулаанчдын тэргүүлэх зэргийн холбоо Black Combat холбооны ерөнхийлөгч ноён Паг Пён Хуатай хамтдаа шинэ төслийн зорилготой ирээд байна.
-Өөрөө хилийн чанадад мэргэжлийн хэмжээнд холимог тулаанаараа тулалдахын сацуу энэ төрлөөр хичээллэдэг олон олон залууст гүүр нь болж байгаа гэж сонссон. Энэ удаад мөн шинэ онцгой гүүр болохоор зорин иржээ?
-Миний сэтгэгдэл маш өндөр байна аа. Надад маш гоё байна. Монгол тамирчдыг БНСУ-ын хамгийн номер нэг, тэргүүлэх холбоо буюу Black Combat гэдэг холбоонд холбож өгөх зорилгоор ирсэн. Энэ холбоонд Монгол тамирчдаа зуучлаад, холбож өгөөд гүүр нь болоод явж байгаадаа маш их баяртай байна. Бидний зорилго маань Монголоос Монголын багийг бүрдүүлж аваад Black cup гээд Дэлхийн шилдэг тулаанчид өрсөлддөг томоохон тэмцээнд өрсөлдөх шилдэг дайчин тулаанчийг сонгон шалгаруулахаар ирсэн. Дэлхийн 8 орны тамирчид тус тэмцээнд тулалддаг юм.
-Өмнө нь та холимог тулааны спортод Монгол тамирчдаа холбож өгч байв уу?
Тэгэлгүй яахав. Солонгост боксын спортоор тулалдахаар ирсэн 2 дүү маань хоёулаа БНСУ-ын боксын аварга болсон байна. Нэг дүү маань одоо боксын мэргэжлийн Пан Амеркийн аваргын төлөө тоглох гэж байна. Тэгээд дүү нартаа аль болох чадлаараа тусалж холбож өгч л тусалъя даа. Ер нь тэр үүргийг л гүйцэтгэж яваадаа баяртай байна.
-Өөрөө өнөөдөр(2025.10.03) болох тус сонгон шалгаруулалтад тулалдах уу?
-Өөрөө ч тулалдана л даа. Black Combat холбоо маань маш онцгой, ажил хэрэгч басхүү энтертайнмент л даа. Ер нь тамирчны сториг маш сайнаар яг анх ямар байдлаас яаж, хэрхэн гаргаж ирэхийг сайн мэддэг юм шиг санагдсан. Тэгээд миний тухайд бүтээсэн “Сүбээдэй” дуу маань одоо Солонгост од болж байна. (инээв)
Манай энэ холбоо маань ерөөсөө бүх тамирчдадаа нэг нэр өгчихдөг юм. Тэгээд надад Сүбүтай гээд нэр өгчихсөн. Надтай адилхан хүүхэлдэй хүртэл бүтээжж, дуу хүртэл гаргачихсан. Одоо хүүхэлдэй маань БНСУ-д дэлгүүрүүдээр худалдаанд гараад, би худалдан авалтаас тодорхой хэмжээний орлогоо хүртээд явж байна.
М.Нандин-Эрдэнэ: Black Combat холбооны бүтээсэн “Сүбээдэй” дуу маань одоо Солонгост од болж байгаа


-Таны дараагийн тулаан хэзээ байгаа вэ?
-Дараагийн тулаан маань 2026 оны нэгдүгээр сард байгаа. Солонгост болох тус тулааны өрсөлдөгч маань Ёнг босс гээд Солонгос тамирчин бий.
-Өөрийн тань дараагийн алхам илүү онцгой байжээ?
-Би дараагийн нүүдлээ тод томруун зорилго, зорилтоор алсыг харж хийсээн. Сая 6 дугаар сард Рөүд Эф Си холбооноос гэрээгээ дуусгаад болиод, Солонгостоо номер нэгт бичигддэг Black Combat холбоонд албан ёсны тамирчин нь болж шинэ гэрээгэ эүзэглэснээр орсон. Миний хувьд Рөүд Эф Си холбоонд хангалттай хийж бүтээх зүйлээ хийсэн. Монгол хүний тэр зарчимч чанар, аливаа зүйлд маш тууштай бас хөдөлмөрч гэдгийг харуулсан байх гэж боддог.


М.Нандин-Эрдэнэ: Монгол тамирчдадаа чаддаг зүйлээрээ туслахыг зорьж, хичээж, гүүр нь болж яваадаа баяртай байна
-Энэ холбооны тамирчдын хувьд гадагшаа тулаануудад оролцох боломжтой байдаг уу?
-Яг энэ холбоо маань зөвхөн Black Combat холбоондоо тулалдаад байх бус гадаадад хөл тавьж өөр холбооны тулаанд оролцож болно. Албан ёсны гэрээ хийгээд л тухайн тамирчны бүх зүйл нь нээлтэй болж байна гэсэн үг. Мөн энэ холбоондоо харьяалалтай хэдий ч Солонгостоо 3 сардаа нэг ч юм уу, тулааны мөнгө буюу цалин аваад л тулалдах нь ямар ч тамирчны мөрөөдөл шүү дээ. Сурсан зүйлээрээ өөрийгөө цаашлаад Монгол Улсын тамирчин ямар байдаг вэ гэдгийг харуулах маш том боломж.
Би бас Монголын баг, Монгол Улс маань Black cup тэмцээнд оролцох болж буйд маш их баяртай байна. Монгол хүн, монголчууд ийм дайчин гэдгийг л харуулахын тулд би бас бид тулалдаж байгаа болохоор гоё байна. Би өөрийнхөө төлөө биш эх орныхоо төлөө, Монгол хүмүүсийн төлөө, Монгол гэдэг нэрний төлөө л тулалдаж байгаа болохоор сэтгэл өег байдаг даа. Манай холбоонд элссэнээр, албан ёсны тулаанч болсноор Солонгос улсад од болно доо. Энэ холбоонд тулалдвал, тодорхойл хэлбэл Black cup тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дайтай том өрсөлдөөн. Дэлхийн 8 орны шалгарсан шилдэг баг, багаараа тулалдана.
Black combat холбооноос зохион байгуулж буй World cup багийн тулаанд оролцох болон холбоотой гэрээ хийх тамирчин сонгон шалгаруулах audition 10 дугаар сарын 1-4 хооронд Тэрэлжид болж буй. 7 жингийн 14 тамирчин fight money авч шалгаруулалт тулаан хийж байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.


М.Нандин-Эрдэнэ нь боксын Ази тивийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн Кикбоксын БНСУ-ын хоёр удаагийн аварга, мутай боксын WBC холбооны БНСУ-ын аварга, кикбоксын Азийн аварга, Жюү жицү NO-GI төрлийн БНСУ-ын аварга,мэргэжлийнхолимогтулааны MFC холбооны хоёр удаагийн аварга, NFC холбооны аварга тамирчин юм.
Тэрбээр Мэргэжлийн холимог тулааны (ММА) карьертаа 17 ялалт, 10 ялагдалтай тулаанч юм. Түүний хувьд мэргэжлийн тулааны рингэнд 17 ялалтын 13 нь хүнд цохилтоор (ТКО) өрсөлдөгчөө ялсан байдаг.
Black Combat холбооны бүтээсэн “Сүбээдэй” дууг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






