
БНХАУ-ын Fuzhou хотод болсон 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-болон Монголын Гуру Медиа хамтран бүтээсэн “Чоно Үүр Шөнөөр Ирдэг” кино Golden Silk Road Шилдэг Баримтат Кино шагналыг хүртлээ.
Энэ наадамд 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд 100 гаруй бүтээл өрсөлдсөн.
Кино багийг төлөөлж гол баатруудыг 2 жил дамнан хайж мэргэн “олсон” сэтгүүлч, хамтрагч продюсер Д.Доржпагма болон Гуру Медиа продюсер Ц.Ариунаа нар уг наадамд оролцож шагналаа гардан авчээ.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Давгасүрэнгийн Даваасүрэн болон түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхээр дамжуулан, мянга мянга жил оршсоор ирсэн нүүдэлчин ахуй, соёл уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод өртөж, дасан зохицох, тэсэж давах “дотоод дархлаагаа” хэрхэн хайж байгаа эгэл түүхийг 2025 оны 10 -р сараас IPTV сувгуудаар гарах аж.
Үүний зэрэгцээ Австралийн найруулагч Gabrielle Brady-ын бүтээл The Wolves Always Come at Night – “Чоно Үүр Шөнөөр Ирдэг” кино 2026 оны Оскарын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлжээ.






