
Монгол ардын намын бага хурал өндөрлөж хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
-“Монгол ардын намын VIII-р бага хурал есдүгээр сарын 27,28-ны өдрүүдэд хуралдаж дууслаа. Намын бага хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт намын бага хурлын гишүүдийн орон гарсан байсныг нөхөн сонголоо. Хоёрдугаарт намын даргыг сонгох талаар, намын их хурлыг товлох гэх мэт асуудлуудыг хэлцлээ.
Монгол ардын намын бага хурлын гишүүдээс төрийн албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр гэх мэт шалтгаанаар 49 гишүүн чөлөөлөгдөө.
Монгол ардын намын даргыг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг нийт гишүүдийн 85,7 хувын саналаар Монгол ардын намын даргаар сонголоо” гэлээ.
Монгол ардын намын 31 дэх их хурлыг /2025.11.15/-ны өдөр хуралдуулахаар боллоо.






