
АН-ын бүлгийн хурал болж дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “АН–ын бүлгийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. АН–ын бүлгийн ээлжит хурлаар бид бүхэн 4 асуудлыг хэлэлцсэн. 1 дүгээрт нь УИХ–ын хяналт шалгалтын тухай хууль хаврын чуулганы төгсгөлд батлагдсан. Энэ боломжийг ашиглаж анхны тогтоолоо өргөн барихаар болж байна. Энэ бол 1992 оноос хойш Улаанбаатарт газрыг хэрхэн олгож ирсэн асуудлаар хяналтын сонсгол явуулах тухай тогтоолын төсөл.
Хоёрдугаарт, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Гуравдугаарт, 2026 оны оны төсвийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгууллаа.
Дөрөвдүгээрт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгон өөрчилсөн. Энэ хүрээнд есдүгээр сарын 26-нд УИХ-ын асуулгын цагийг үр дүнтэй ашиглахаар Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа6
Бүлгийн даргын асуудлыг УИХ-ын тухай хуулиараа зохицуулсан. Шаардлагатай бол бүлгийн гишүүд дотроо санал хураалт явуулаад асуудлаа шийдэх боломжтой.
Мөн олонх болсон хүчин АН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэр намын төлөөллийн төв байгууллага нь АН-тай хамтрахгүй гээд шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Ямар нэгэн яриа хэлэлцээр болсон зүйл байхгүй. ” гэв.






