
Бокс ДАШТ: Өнөөдөр Х.Билгүүнсайхан, О.Бямба-Эрдэнэ, Б.Мөнгөнсаран нар тулалдана
Английн Ливерпүүл хотноо 2025 оны дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 2023 онд шинээр байгуулагдсан “World Boxing” буюу Дэлхийн боксын холбооны анхны дэлхийн аваргад 68 улсын 540 гаруй тамирчид өрсөлдөж байна.
Энэхүү дэлхийн аварга нь тамирчдаас хүйсийн шинжилгээ авч байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд Доминикан, Нигерь, Фижи, Филиппн, Францын 12 эмэгтэй боксчин энэхүү шинжилгээг өгөөгүй гэдэг шалтгаанаар оролцож чадаагүй аж.
Монголын боксын шигшээ баг дараах бүрэлдэхүүнтэй будант будант Альбионыг зорьсон билээ.
Өнөөдөр/2025.09.10/ тэмцээний долоо дахь өдөр Монголын тамирчдыг дараах тулаанууд хүлээж байна.
Эрэгтэйчүүдийн 55 кг – 21:00 цаг
- Х.Билгүүнсайхан шөвгийн наймд Испанийн Рафаэль Лозано Серранотой тулалдана.
Эрэгтэйчүүдийн 70 кг – 21:45 цаг
- О.Бямба-Эрдэнэ шөвгийн наймд Английн Одель Камаратай тулалдана.
Эмэгтэйчүүдийн 51 кг – 01:15 цаг
- Б.Мөнгөнсаран шөвгийн наймд Узбекистаны Феруза Казаковатай тулалдана.
Монгол Улсад дэлхийн боксын аваргыг шууд дамжуулан үзэгчдэд хүргэхгүй байгаа учир та бүхэн энд дарж, үзэх боломжтой юм.
Монголын таван боксчин ДАШТ-ний рингэнд медалийн төлөө тулалдана
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг Туркийн Аяс Гажирирыг, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга БНСУ-ын Ён Тае Гинийг тус бүр ялснаар мөн шөвгийн наймд тунаж үлдлээ. Л.Алтанцэцэг Японы Хикарү Шинохаратай хүч үзэх бол А.Баттулга Испанийн Мартин Молинатай медалийн төлөө өрсөлдөх юм.
Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эмэгтэй тамирчид
- Л.Алтанцэцэг /48 кг/
- Б.Мөнгөнсаран /51 кг/
- О.Есүгэн /54 кг/
- М.Энхжаргал /57 кг/
- М.Намуун /60 кг/
Эрэгтэй тамирчид
- А.Баттулга /50 кг/
- Х.Билгүүнсайхан /55 кг/
- Г.Лундаа /60 кг/
- Б.Мишээлт /65 кг/
- О.Бямба-Эрдэнэ /70 кг/
Дасгалжуулагчид, арын алба
- О.Батхүү
- Ж.Еркин
- Рубен Санчез
- Ч.Насанбат /эмч/






