
“Monster hotdog” эвентийг GS25 сүлжээ дэлгүүрээс уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр болж буй уг арга хэмжээнд аварга “том” хэмжээтэй хоол хүнсээр иргэдэд үйлчилж байна.
GS25 сүлжээ дэлгүүрээс ая тухтай дэлгүүрийн “Monster Hotdog” эвентийг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Гадаа задгай талбайд зохион байгуулсан арга хэмжээнд их хотын охид, залуус олноороо ирж оролцлоо.
Тус дэлгүүрийн зүгээс цаашдаа үйлчлүүлэгч нартаа олон сюрпрайз үйлчилгээ гаргахаар төлөвлөн ажиллаж буйгаа дуулгасан. Иргэд дэлгүүрт ороод л зөвхөн худладаа хийгээд гарах бус аль болох ая тухтай байлгахыг зорилгоо болгоно гэлээ. Ингээд GS25 сүлжээ дэлгүүрийн Маркетингийн албаны дарга Б.Цацралтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

GS25 сүлжээ дэлгүүрийн Маркетингийн албаны дарга Б.Цацрал: Манай хамт олон орчин үеийн амьдралын эерэг хэв маягийг залууст түгээхийг зорин ажилладаг
-Сайн байцгаана уу. GS25 сүлжээ дэлгүүрийн хамт олноо төлөөлөн мэндчилж байна. Бид бүхэн хамгийн анх 2023 онд “Monster hotdog” эвентийг зохион байгуулж байлаа. Энэхүү арга хэмжээ нь 2025 онд эргэн ирэлтээ хийж буйд баяртай байна. Тэгээд энэ эвентийн маань хамгийн гол чухал философи юу вэ гэхээр залуучууд хотын өнгө үзэмжийг илүү эерэг болгох, хамтдаа эерэг гоё зүйлд нэгдэж чаддаг, орчин үеийн зөв хэмнэлтэй амьдралыг түгээж чаддаг юм гэдгийг илэрхийлэх зорилготой.
Арга хэмжээний хүрээнд 16-аас дээш насны хүмүүсийг оролцуулан хэн хамгийн богино хугацаанд таван ширхэг аварга хотдогийг хурдан идэх вэ, мөн бага насны хүүхдүүд хэрхэн хотдогийг чимэглэх вэ зэрэг тэмцээнийг зохион байгуулж байна. Бас гоё зураг авхуулах боломжтойгоос гадна бүтээгдэхүүнүүдийг амсаж үзэх амталгааг явуулж байгаа.
Хамгийн онцгой нь монстер фүүд гээд аварга том хоолуудыг амталгаагаар зохион байгуулж байна.
Бид үйлчлүүлэгч нар яг юу хүсэж байна. Түүнд нь тохируулан үйл ажиллага, үйлчилгээгээ нэвтрүүлэхийг зорин ажилладаг. Тэгэхээр охид, залуус, үйлчлүүлэгч иргэдэд хүртээмжтэйгээр тэр болгоныг бид зохион байгуулахаар төлөвлөн ажилладаг.
Ирэх жилийн хувьд маш том олон ажил төлөвлөсөн байгаа, тэрийгээ одоохондоо жоохон нууцлаадахъя. Ямар ч байсан өнөөдрийнхөө эвентийг амжилттай давж гараад, залуучуудынхаа сэтгэгдлийг бас сонсох зорилготой байна аа.














