
БНХАУ-ын Жэньжэн хотод “FIBA Women’s Asia Cup” энэ өдрүүдэд зохион байгуулагдаж шилдэгүүд тодорход ойртож байна.
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо Тайландын багтай хийж 81:74 харьцаатай хожиж хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 89:55 харьцаатай хожигдон гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын багтай хийж 82:55 буюу 27 онооны зөрүүтэй ялалт байгуулсан юм.
Тэмцээний хасагдах шатны тоглолт өчигдөр \2025.7.18\ нд болж Монгол Улсын шигшээ баг Казахстаны багийг 78:70 харьцаатай буулгаж авав. Ингэснээр Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хагас шигшээ шатанд Ази тивдээ 6-д бичигддэг. Дэлхийн чансааны 39-д эрэмбэлэгддэг Тайваны багтай тоглож 82:92 харьцаатай ялагдал хүлээж хүрэл медалийн төлөө Тайландын багтай тоглохоор боллоо.
О.Хулан- 24 оноо, 4 самбар, 2 таслалт
Б.Ариунцэцэг- 15 оноо, 11 самбар, 5 ассист
Н.Нандинхүсэл- 11 оноо, 4 самбар, 3 ассист
Б.Цацрал- 11 оноо, 2 самбар
Б.Өнөрзаяа- 8 оноо
Б.Болор-Эрдэнэ- 6 оноо, 4 самбар, 5 ассист
Т.Үлэмж- 6 оноо, 2 самбар гэсэн үзүүлэлттэй тогложээ.



















