
Хаврын чуулган энэ сарын 9-нд хаана. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хаврын чуулган нээдэг.
Энэ жилийн хувьд Засгийн газраас том төслүүдийг УИХ-д яаралтай горимоор оруулахаар болсонтой холбоотойгоор хаврын чуулган товлосон хугацаанаас эрт буюу гуравдугаар сарын 15-ны өдөр эхэлсэн юм.
Харин хаврын чуулганыг хаах хугацааг УИХ-ын тухай хуульд зургаадугаар сарын 30-нд гэж заасан байдаг. Гэвч Засгийн газар солигдсоны улмаас парламентын үйл ажиллагаа нэг сар саатсан. Мөн төсөв дахин тодотгож байгаатай холбоотойгоор чуулган хаах хугацаа хойшилж, ирэх 9-ний өдөр болж хойшилсон байна.
Түүнчлэн намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд эхлэх товтой. Энэ нь төсвийн талаар УИХ-ын гишүүд намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна гэж үзээд гишүүд чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх төсөл боловсруулж, дэмжигдээд байгаа билээ.