Маргааш Улаанбаатар хотод 24 хэмийн дулаан байна

Эрүүл мэндийн яамнаас иргэдийг хүүхдээ вакцин хийлгэсэн эсэхийг E-Mongolia апп-аар нэвтрэн орж, шалгахыг зөвлөж байна.
Хүүхэд тань улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг (УГУ) вакцины 1, 2-р тундаа бүрэн хамрагдсан эсэхийг шалгасан уу?
Шалгах 3 энгийн арга:
- E-Mongolia апп-аар 9 сартай болон 2 настайд вакцин хийлгэсэн эсэхийг шалгах
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр (ягаан дэвтэр) үзэх
- Харьяа сум, өрхийн ЭМТ-ийн дархлаажуулалтын бүртгэлээс тодруулна.

Хэрэв хүүхэд тань вакцины тунгаа бүрэн хийлгээгүй бол нөхөн дархлаажуулалтад яаралтай хамруулахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Вакцин нь улаанбурханаас 97 хувь үр дүнтэй хамгаалдаг болохыг зөвлөв.

