
Улсын их хурлын гишүүн С.Цэнгүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
– Эрчим хүчний хуулийн төслийг ЭХЯ маань олон нийтээр хэлэлцүүлэх олон шатны уулзалт, хэлэлцүүлгийг алгасаад өөрсдөө яаман дээрээ мэдээлэл авсан болоод шууд Эдийн засгийн байнгын хороо руу оруулж ирсэн. Ингэснээр бусад бүх холбоотой талууд маань саналаа өгч чадаагүй.
Та бүхэн санаж байгаа бол чуулган дээр Тусгай зөвшөөрлөөс болоод том төслүүд явахгүй байна. бичиг цаасны асуудлаас болоод төслүүд шаардлага хангасан ч хэрэгжихгүй байна. ЭХЯ яаж ажиллах вэ гэхэд Б.Чойжилсүрэн сайд чуулганы танхим дотор өөрөө хэлж байсан. Манай салбарт ямар ч асуудал байхгүй. Бүх тусгай зөвшөөрлүүд хэвийн олгогдож байгаа гэж чуулган дээр хэлсэн. гэтэл сарын дараа Эрчим хүчний хуулийн ийм том өөрчлөлтийг оруулж ирж байгаа нь өөрөө маш зарчимгүй үйлдэл.
Эрчим хүчний том төслүүд хөдлөх ёстой. Төслүүд цаашдаа сайжраад явах ёстой. Гэтэл наадмын үеэр олон хуулийн төсөл ярилцаж байх үед ийм том асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр оруулж ирж байгаа нь сэжиг бүхий байна.