Энэ жилийн улсын баяр наадмаар 800 орчим харваач цэц сорино

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс /2025.6.30/ ны Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл өглөө.
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 10.721-д хүрсэн бол эмнэлэгт 648 хүн, гэрээр 953 хүн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийг дотор нь ангилбал: Хөнгөн 64, дунд 538, хүнд 45, нэн хүнд 1, хүн эмчлүүлж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.