
Өнгөрсөн амралтын өдрүүдээр 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Их Дуулга тэмцээн боллоо. Их Дуулга цувралын гурав дахь тэмцээн Улаанбаатар хотод болсон юм. Тус тэмцээнд чансааг тэргүүлэгч Сербийн “Лиман” баг нэг ч хожигдолгүй түрүүллээ. Аваргууд шөвгийн наймд Пуэрто Рикогийн “Каролина”-г хагас шигшээд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн болох “Улаанбаатар Энержи” багийг илүүрхсэн.
Улмаар аваргын төлөө Германы “Баскетс Бонн Телеком”-ыг 21:20-оор давамгайлж, энэ улиралд анх удаа Их Дуулга ангиллын тэмцээнд түрүүллээ.
Нийлбэр дүнгээр “Улаанбаатар Энержи” баг гуравдугаар байр, Литвагийн “Мирьяампол” дөрөвдүгээр байр эзэллээ.
Сербийн багийн лидер Марко Стеванович тэмцээний турш 36 оноо авсан үзүүлэлтээр үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд, Их Дуулга ангилалд түрүүлсэн баг $40,000 шагнал хүртэх бол үзүүрлэсэн баг $30,000, гуравдугаар байрыг $22,000-гаар байлдаг. Их Дуулга цувралын дараагийн ирэх долдугаар сарын 19-нөөс 20-ныг дуустал Хонконгт болох юм.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-наас 29-ныг дуустал 3х3 сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) нээлтээ хийнэ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцох тус тэмцээн нь Монголд олимпын төрлийн ДАШТ болж буй анхных юм.