
Монголын теннисчид Филиппиний багийг хожиж аварга болов. Ингэснээр тэд 2026 онд 1-р группт дэвшин тоглох эрхтэй болж байна.
Монголын теннисчид сүүлийн шийдвэрлэх тоглолтод Филиппин улсын багтай тоглов. Энэ тоглолтод хожсон баг нь 2026 онд 1-р группт дэвшин тоглох эрхийг авах байсан юм. Монголын баг энэ тоглолтод ялалт байгуулж ирэх жил Тайвань, Хонконг, Шинэ Зеланд, БНСУ, Тайланд, Энэтхэг зэрэг орны багуудтай өрсөлдөх эрхтэй боллоо.
Ингэснээр манай улсын теннисчид хэсгийн тоглолтод Марина арал, Малайз, Сингапурын багийг дараалан хожиж хэсгээ тэргүүлэх боломжтой болсон. Улмаар өчигдөр нөгөө хэсгээс шалгарсан Филиппин улсын багийг мөн хожиж түүхэн ялалт байгуулав.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд өдгөө АНУ-д суралцаж буй эгч дүүс Ч.Мартаа, Ч.Маралгоо болон Б.Үжин, Э.Сономянзум нар багтсан юм.
