
2022 оноос эхлэн БНСУ-ын “KOICA” байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “S-QUAD” төсөл нь Монгол Улсад хот байгуулалтын салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой аж. Уг төслийн хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд бакалавраас доктор хүртэлх шатлалт сургалтын бүтэцтэй, Хот төлөвлөлтийн шинэ тэнхимийг байгуулсан нь Монголд хот байгуулалтын боловсролыг бүх түвшинд хөгжүүлэх анхны жишиг болж байна.
2023 онд уг хөтөлбөрт 18 оюутан элссэнээс долоон оюутан анхны магистрын зэрэгтэй төгсөж, хоёр оюутан нь Сөүлийн Үндэсний Их Сургуультай (СҮИС) хамтарсан давхар зэргийн хөтөлбөрт хамрагдаж байгаа ба ирэх улиралд төгсөх нь ээ.
Өнөөдөр төгсөлтийн баяртаа хоёр төгсөгч хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүй дуулгая.
Уг хөтөлбөрийн онцлог гэвэл СҮИС-ийн профессор багш нар хичээл орж, сургалтын явцад тодорхой амжилт үзүүлсэн оюутнуудад тэтгэлэг олгодог гэнэ.
Улаанбаатар хотын төвлөрөл, авто замын ачаалал, гэр хорооллын тэлэлт зэрэг хотжилтоос үүдэлтэй олон асуудал хурцдаж буй энэ цаг үед, дотооддоо бэлтгэгдсэн, үндэсний анхны хот төлөвлөгчид төгсөж буй нь улс орны хөгжлийн стратегийн хувьд чухал ач холбогдолтой алхам болж байна.
Энэхүү төгсөлт нь нэг ангийн төгсөлтөөс цааш, Монгол Улсад дотоодын хот байгуулалтын мэргэжилтнийг системтэйгээр бэлтгэх үндэсний хөтөлбөрийн түүхэн эхлэл болж байгаагаараа онцлог юм.
Төгсөлтийн баярт УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүний мэндчилгээг дараах видеоноос үзнэ үү.