
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.06.17 өдөр 00:15 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын гишүүнээр томилох захирамжийг танилцууллаа.
Ингээд томилогдсон сайд нараас хамгийн ахмад нь тангаргыг уншиж бусад сайд нар даган хэлж тангараг өргөн, төрийн сүлдэндээ мэхийн хүндэтгэл үзүүллээ.
Дараа нь томилогдож буй сайд нар нэг бүрчлэн төрийн далбаанаас адис авч, тангаргын бичигт гарын үсэг зурсан юм.
Ингээд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр бүрдэж буй Засгийн газарт хандан үг хэлсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.06.17 өдөр 23:35 цаг
УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон шинээр томилогдож буй сайд нараас асуулт асууж, харилут авч дууслаа.
Үүний дараа Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилж, захирамжаа гардуулна.
Ингээд шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангарагаа өргөнө.
УИХ-ын нэгдсэн чуулган 30 минутын завсарлалаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.06.17 өдөр 18:00 цаг
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулсаны дараа УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэн, Ерөнхий сайд кабинетынхээ бүрэлдэхүүнийг танилцууллаа.
Ерөнхий сайдын танилцуулгад,
-Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал
-Шадар сайд Т.Доржханд
-Шадар сайд С.Амарсайхан
-ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
-Батлан хамгаалахын сайд Д.Батлут
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
-Сангийн сайд Б.Жавхлан
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
-Боловсролын сайд П.Наранбаяр
-Соёлын сайд Ч.Ундрам
-Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан
-Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
-Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарыг тус бүрчлэн танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын 38 гишүүн Ерөнхий сайд болон томилогдож буй сайд нараас асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.06.17 өдөр 17:25 цаг
Өнөөдөр /2025.06.17/ хамтарсан Засгийн газар байгуулах эсэх асуудал эцэслэгдэнэ. Уг асуудлыг эцэслэн батлах учраас УИХ-ын чуулганы хуралдаан болж буй. Дөнгөж сая чуулганы хуралдаан 30 минутын хугацаатай завсарлаад эхэллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг шинээр томилогдох сайд нарын асуудлыг хэлэлцэж дууслаа. Үргэлжлүүлэн УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулав. Яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы хуралдаанд Засгийн газрын бүтцээ танилцуулж байна.
Чуулганы хуралдаанаар өнөөдөр:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно.
- Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөнө.