
сүүлийн 10 сарын хугацаанд Эрүүл мэндийн салбарт хийсэн онцлох ажил.
Эрүүл мэндийн салбарын нэгдсэн мэдээллийн сан бий болгон, салангид системүүдийг нэгтгэх ажлыг эрчимжүүлж өгөгдлийг харилцан ашиглаж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ажлыг эрчимжүүллээ
Эрүүл мэндийн салбар нь 2020 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш гарсан нэг том үр дүн бол Үндэсний хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний их өгөгдөл бий болж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт хийх, хүн амын эрүүл мэндийн бодлогыг илүү тодорхой оновчтой болгох алхам хийгдсэн юм. Гэвч тухайн мэдээллийг харилцан ашиглах байдал хангалтгүй байсан бөгөөд өвчин, хөтөлбөр бүр салангид мэдээллийн сантай давхардсан үр ашиггүй бүтэцтэй хэвээр байсан. Иймд эдгээр мэдээллийг хоорондоо харилцан ашиглах эрх зүйн орчныг бий болгож ЭМДҮЗ-өөр батлуулан мэдээний сангуудыг харилцан солилцож ашиглаж эхэлж байна.
Эрүүл мэндийн салбарын цахим мэдээллийн анхдагч маягтыг өөрчилж, цаасан хэлбэрээс өгөгдлийн хэлбэрт шилжүүлж, олон улсын кодчиллын ангилал, стандарт руу шилжүүлэх замаар эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүллээ.
Эрүүл мэндийн байгууллагуудын одоо хэрэглэж буй цахим систем нь бүрэн биш учраас цаасан байдлаар зарим мэдээллийг давхар хөтөлдөг, зарим мэдээллийг огт бүртгэдэггүй, стандарт бус мэдээнүүд гар аргаар нэгтгэдэг зэрэг байдлууд нь бүтээмжид сөргөөр нөлөөлж, ажлын ачааллыг бий болгодог. Дээрх асуудлыг шийдвэрлэж бүрэн цахимжуулах зорилгоор маягтыг өгөгдөл хэлбэрт шилжүүлж Мета Дата бий болголоо. Улмаар олон улсын эмнэлгийн цахим систем үйлдлийн кодлолд, ангилал стандартыг ашиглах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэлтийг туршилтаар эхлүүллээ. үүний үр дүнд эмнэлгүүд бүрэн цахимжиж бүтээмж нь илүү сайжрах, үр дүн тайлагналтын системүүд илүү боловсронгуй болох юм.