Э.Батмагнай Улсын Гарди цолны болзол хангалаа

Монголын оюутны спортын холбооноос Германы “Рейн Рур” бүс нутагт 2025 оны 07 сарын 16-нд эхлэх Дэлхийн оюутны спортын XXXIII Универсиад наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургалтын явцтай ээлж дараалан танилцаж буй.
Энэ удаад Монгол Улсаас тус наадмын таеквондогийн баг тамирчдын бэлтгэлтэй танилцав. Энэ тэмцээнд Монголын баг пүмсэ төрөлд анх удаагаа оролцохоор БНСУ-ын дасгалжуулагчийг урин ажиллаж байна. Таеквондогийн тамирчид тулааны төрөлд мөн өрсөлдөнө.

Монголын таеквондогийн баг тамирчид анх “Daegu-2003” оны универсиад наадамд оролцож байсан түүхтэй. 2019 онд М.Түмэнбаяр “Наполт-2019” универсиад наадмаас мөнгөн медаль хүртэж байсан нь таеквондогийн баг тамирчдын оргил амжилт юм.


Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Тулааны төрөлд:
- -54кг-ийн жинд Е.Пүрэвдаш
- 58кн-ийн жинд Г.Энхбаяр
- 63кг-ийн жинд Д.Чинзориг нар оролцоно.
Пүмсэ төрөлд:
-Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
- Д.Билгүүн-Орших
-Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
- Г.Өнө-Энх
-Хосын төрөлд:
- Д.Билгүүн-Орших, Л.Бадам
-Эмэгтэй багийн төрөлд:
- Ц.Камал, Г.Өнө-Энх, Х.Бямбажаргал нар өрсөлдөх бол багийн ахлагчаар Д.Лхагвадорж, дасгалжуулагчаар БНСУ-ын мэргэжилтэн Ли Жаевон, Э.Буяншагай нарын удирдлага дор оролцох ажээ.


Видео мэдээ БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: