
. 2000 оноос хойш зохион байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил АНУ-ын 11 хотод шинэ форматаар зохион байгуулагдахаар болсон билээ.
Энэ сарын 14-нөөс 7-р сарын 13 хүртэл үргэлжлэх клубуудын ДАШТ анх удаа өвөл биш зуны улиралд болж өнгөрөх ба хөлбөмбөгийн ДАШТ-ий форматаар явагдах юм. Клубуудын ДАШТ-д Европын 12 клуб, Өмнөд Америкийн 6 клуб, Ази, Африк, Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн хөлбөмбөгийн холбооны клубууд гээд нийт 32 баг оролцох юм.
Тэмцээнд “Реал Мадрид”, “Манчестер Сити”, “PSG” зэрэг дэлхийн шилдэг багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохын зэрэгцээ зохион байгуулагч орны хувиар АНУ-ын “Интер Майами” баг тус тэмцээнд оролцох болсон нь олны сонирхлыг ихэд татаж байна. Учи
р нь тус клубт “Алтан бөмбөг” шагналын 8 удаагийн эзэн, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси тоглодог юм. Клубуудын ДАШТ-ий тоглолтууд Америкийн Нью Жерси муж улс, Лос Анжелес, Атланта, Сиэтл, Филадельфия, Орландо, Нэшвилл, Шарлотт, Вашингтон, Цинциннати болон Майами зэрэг хотуудад зохион байгуулагдах юм. Клубуудын ДАШТ-ий хамгийн том санхүүжүүлэгч нь Саудын Арабын Хант улс юм. ФИФА-гийн зүгээс клубуудын ДАШТ-ий шагналын сан 1 тэрбум ам.долларын 125 саяыг тэмцээний ялагч хүртэх бөгөөд бусад оролцогч багуудад багадаа 40 сая ам.долларыг санал болгосон нь клубуудын сонирхлыг ихээр татжээ.