
ТББХ-ны хуралдааны үеэр Н.Номтойбаяр Г.Занданшатараас асуулт асуулаа.
-Улс төрийн хувьд хагаралтай. Засгийн газрын хувьд хэцүүхэн үед Ерөнхий сайдад горилно гэдэг нэг бол албан тушаалд дуртай. нөгөө бол улс төрчийн хувьд хэцүү цагийн сонгож хүндрэл бэрхшээлийг даван туулъя гэсэн хүн байх. Би Занданшатар таныг ханцуй шамладаг талдаа байгаа болов уу гэж бодож байна. Таалагдахгүй, итгэхгүй, эргэлзээтэй байна гэдэг гурван үгийг хэлж байсан. Ил тод нээлттэй ардчилсан байх шаардлагатай гэж харж байгаа. Асуулт нь хувь улс төрчийнхөө хувьд юу гэж харж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон гэж хэлсэн. Тухайн зөрчил нь юу вэ. Та сайд болоод энэ эвээ олох уу. Итгэл төрөхгүй байгаа нь Засгийн газрын кабинетын зарчим алдагдсан. Урвалт шарвалт их байсан. Ийм итгэл үнэмшилгүй засаг бүрдэж байгаагүй. Иймээс итгэл төрөхгүй байсан юм.
Г.Занданшатар: Яагаад нэр дэвшиж байгаа нь ҮХНӨ хангахын тулд нэр дэвшиж байна. Улс төрийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. УХрах эрхгүй гэж бодсон. Тааламжтай үед урагш гарч таарамжгүй үед хойш суугаагүй. Намын бага хурлын хувьд намын дарга биш учир хариулах боломжгүй. Эргэлзээтэй асуудлыг би зөрчлийн гол эзэн биш учраас тайлбарлах боломжгүй. Гадаа хүйтэрч байхад бид дотооддоо дулаан байх хэрэгтэй. Эв нэгдэлтэй, улс орныхоо том эрх ашгийг бодож ажиллах ёстой гэсэн зарчмаар л би нэр дэвшиж байгаа
Н.Номтойбаяр: Бага хурал хаалттай, саналын хуудсаа хөшигний ард задалж тоолсон. эНЭ АРДЧИЛСАН ИЛ ТОД БАЙХ ЗАРЧИМД ХЭР нийцэв.