Израил Иранд цохилт үзүүлжээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. УИХ-ын гишүүн Б.Батбаатар Г.Занданшатараас “Засгийн газрын нэршил ямар байх вэ” гэсэн асуулт асуулаа. Г.Занданшатар хариулахдаа “Мэдээж Монгол Улсын Засгийн газар гэсэн нэршилтэй байна. Муур хар юм уу, цагаан байх нь чухал биш. Хамгийн гол нь хулгана барьдаг байх ёстой гэсэн үг бий. Нэршилтэй байх гэхээсээ илүү ард түмэнтэйгээ ойрхон эдийн засгийн үр өгөөжийг хүртсэн, ардчилсан Засгийн газар байх ёстой гэсэн байр суурьтай байна. Хуулийн дагуу засгаа бүрдүүлээд орж ирэхдээ дэлгэрэнгүй хариулъя” гэв.