Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт ил тод байдал хангалтгүй байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.10) Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төслийг УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл болох Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Н.Номтойбаяр, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Б.Энхбаяр нарын гишүүд хамтран санаачилсан байна.