Мүраками Харүкигийн фенүүд анхаарлаа нааш хандуулна уу

Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдэж, хүүхэд залуучууд донтож байгаа тухай яригдах болсон. Тэгвэл Тагнуулынхан өчигдөр өглөө /2025.06.09/ гадаадаас 1.2 кг гаруй хар тамхи оруулж ирэх гэж байсныг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр илрүүлжээ.
Энэ хэрэгт Б, М, Г гэсэн зохион байгуулалттай бүлэг хүмүүсийг баривчилсан байна. “Мөс” гэдэг энэ бодис нь хүнийг их хэмжээгээр донтуулдаг аж.
Цахим орчинд байгаа мэдээллээр, уг бодис нь НҮБ-аас олон улсад хориглосон “метамфетамин” гэдэг бодис юм байна.
Эрүүгийн хуульд ийм гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг хийсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялтай гэж тусгасан байна.