
Нийслэлчүүд өнөө жилээс эхлэн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Нийслэлийн иргэдийн өдөр” болон “Хүрээ цам” даншиг наадмыг хамтатган тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.
Тодруулбал: Жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдөр болгон тэмдэглэдэг байсныг зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог “Хүрээ цам” даншиг наадам өнөө жилээс эхлэн “Нийслэлийн өдөр”-тэй хамтатган Хүй долоо худагт тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.
Нийслэлийн өдрийн хүрээнд Улс, Аймаг, Сумын цолтой 256 бөх Өвөр Монгол, Буриад 64 бөхийн барилдаан Хүй долоо худагт зохион байгуулагдахаар болжээ.