Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж бадрангуй чимэг нэмлээ

Германы “Рейн Рур” бүс нутагт 40 хоногийн дараа Дэлхийн оюутны спортын наадам эхэлнэ.
Монголын оюутны шигшээ баг 9 спортын төрөлд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэж байна. Баг тамирчдын хувьд тус тусын спорт зааландаа бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монгол Улсаас Дэлхийн оюутны спортын наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдын хувьд үндсэн бэлтгэлдээ хэдийнээ гарч, бэлтгэлээ эрчимжүүлж буй.
“Өрөг.мн” сайтын зүгээс Герман улсыг спортын туршлагатай сурвалжлах баг зорьж, мэдээ мэдээлэл, контентоо бэлтгэн үзэгч, фэнүүд, хөгжөөн дэмжигчдэдээ хүргэн ажиллах болно.
Герман улсын хувьд 1989 онд Дэлхийн оюутны зуны спортын наадмыг хүлээн авч зохион байгуулснаас хойш хоёр дахь удаагаа ийн дэлхийн шилдгүүдийг чуулуулахаар бэлтгэж байна. Энэ удаад тус улсын 5 өөр хотод спортын төрлүүдийн тэмцээн уралдаан болж, шилдгүүдээ тодруулна. Нэмээд тодотгоход Дэлхийн олон орон Универсиад наадамд шилдэг тамирчдаа илгээдэг бөгөөд 2028 оны олимпын наадамд өрсөлдөх шинэ залгамж халаа болсон оюутан тамирчид өөриийгөө ямар түвшинд явж буйгээ мэдэж авах, ур чадвар, арга барилаа сорьсон, туршлага хуримтлуулсан “Бага олимп” билээ.
Ингээд зохион байгуулагч орон Герман улсын “Рейн Рур” бүс нутагт Дэлхийн оюутны Универсиад наадмын галт бамбарыг аялуулан, бэлтгэл ажлаа хангах хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний фото сурвалжилгыг сонирхуулъя.
Дэлхийн оюутны спортын зуны Универсиад наадамд 150 гаруй орны 8,500 гаруй оюутан тамирчид чуулна














