
Таны байгууллага программистгүйгээр өөрийн ERP системээ бүтээж, хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг ашиглан цаг хугацаа, зардлыг хэмнэх боломжтой гэвэл итгэх үү?
Тэгвэл Интерактив ХХК-ийн хөгжүүлсэн Veritech платформ энэ боломжийг Монголын бизнесүүдэд нээж өгч байгаа бөгөөд энэхүү дэвшлийг “Veritech Low Code Platform Developer Summit 2025”-аас мэдэрч болно.
Интерактив ХХК нь 1996 онд байгуулагдсан бөгөөд, программ хангамж боловсруулах, мэдээллийн системийн цогц шийдлийг зах зээлд нийлүүлэх чиглэлээр ажилладаг. Тус компани нь өөрсдийн Veritech платформыг монгол улсдаа анхлан хөгжүүлж байгаа бөгөөд өдгөө 30 жилийн нүүрийг үзэж байна. Монголын бизнесийн том компаниудад амжилттай хэрэгжиж буй Enterprise шийдлүүдийг хямд зардлаар ашиглах боломжийг олгосон клоуд үйлчилгээг үзүүлдэг.
Энэхүү үйлчилгээний цар хүрээ нь нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, агуулах, борлуулалт гэх мэт ERP модулиудыг санал болгохоос гадна санхүүжилт авах, хүний нөөц олох, зөвлөх үйлчилгээ авах, томоохон компаниудад бараа үйлчилгээгээ шууд санал болгох зэрэг олон боломжийг аж ахуй нэгжүүдэд олгодог.
Интерактив ХХК 06.06-нд “Veritech Low Code platform Developer summit” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулна
Интерактив ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ууганбаяр:
- Интерактив ХХК-ийн зүгээс өөрсдийн хийж хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ тэр дотроо 2016 оноос хөгжүүлж ирсэн “Veritech платформ” буюу Low code платформынхоо чадавхыг хиймэл оюун ухааны боломжуудаар дэмжих замаар бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд шаардлагатай хүний оролцоогүй хиймэл оюуны болон ERP (Enterprise Resource Planning) дата дээр суурилсан шийдвэр гаргалтын боломжуудыг хийж, хэрэгжүүлж харилцагчийн зах зээлдээ нийлүүлж байна.
- Энэ арга хэмжээ яагаад чухал гэвэл Veritech платформ ашигладаг бизнесийн болоод төрийн байгууллагуудын хөгжүүлэгч бизнесийн удирдлагууд нэг дор цуглаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд бий болсон ололт амжилтуудыг дүгнэх, туршлага солилцох боломжтой. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийгдсэн шилдэг бүтээлүүд, шилдэг хөгжүүлэгч нарыг шалгаруулах арга хэмжээ болохоороо ач холбогдолтой.
Интерактив ХХК-ийн Бүтээгдэхүүн инженерчлэлийн хэлтсийн дарга З.Анхбаяр:
- Өмнө нь тайлан, тооцоо гэх зүйлс дээр гар ажиллагаа ихээхэн шаардагдаж цаг хугацааг багагүй зарцуулдаг байсан. Харин үүнийг хялбарчлахын тулд заавал мэргэжлийн программист байх шаардлагагүйгээр манай платформыг ашиглан enterprise дээр ажиллаж өөрөө оролт гаралтынхаа параметрийг тодорхойлон систем бүтээх боломжтой болох юм.
- ERP (Enterprise Resource Planning) заавал программ биш байгууллагын шийдвэр гаргалтад чухал зүйл бөгөөд өгөгдөл дээр суурилсан AI ажиллуулж зөв мэдээллээр хангагдах, богино хугацаанд мэдээллийг авах нь ямар үр дүнтэй вэ гэдгийг хэрэглэчид ойлгоосой гэж хүсэж байна.
“Veritech платформ” нь “citizen developer” буюу код бичихгүйгээр систем хөгжүүлэх боломжийг нээлттэй болгосон загвараар ажилладаг
- Бид хэрэглэгчдэдээ зөвхөн software программ хангамжийг санал болгох бус өсөх чадвар бүхий бизнесийн экосистемийг санал болгон ажилладаг. Манай компани нь бизнес эрхлэгчдийн бодитой хэрэгцээ шаардлага дээр суурилаад хөгжүүлэлт хийдэг MVP (Minimum Viable Product)-г хурдацтайгаар хөгжүүлэн, хэрэглэгчтэйгээ туршиж, тасралтгүй сайжруулж байна. Цаашид харилцагч байгууллагууд маань өөрсдийн Citizen Developer бэлдэх боломжийг бүрдүүлнэ.
- Low Code-ийн хэрэглээ дэлхий даяар түгэж байгаа бөгөөд бид өөрсдийн хөгжүүлж буй Veritech платформтой хослуулан бизнес бүрийн онцлог, сорилтууд дээр тулгуурлан тэдгээрт уян хатан, тусгайлсан шийдлийг өгч, зөвхөн программ бус туршлага, мэдлэг, хамтын хөгжил бүхий орчныг бүрдүүлэх болно.
Энэхүү арга хэмжээнд бизнесийн байгууллагын дижитал шилжилт хийхийг хүсэж буй бизнесийн удирдлагууд, мэдээлэл технологийн хэлтэс нэгжүүд, захирлууд, Citizen Developer албан тушаалд ажиллаж байгаа Veritech платформ хөгжүүлэгч залуучууд ирж мэдлэг туршлагаа солилцох боломжтой.
[/vc_column_text][/vc_column][/vc_row]