
Он гарснаас хойш цахим орчинд “зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг залилсан зургаан иргэнийг баривчилжээ.
Тухайлбал иргэн “О” нь 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр цахим орчинд “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” зар мэдээллийг байршуулж хохирогч иргэдийн “Токи”, “Ленд” зэрэг аппликейшин руу нэвтэрч эд хөрөнгийг залилсан 7 үйлдэлд тавдугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйл, 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цахим орчинд иргэдийг бараа, үйлчилгээ залиалах, Даалгавар биелүүлэх, Бусдын цахим хаягаар дамжуулж, мөнгө зээлэх, бусдын өмнөөс зээл авсан, түрээсийн үйлчилгээ, виз гаргах зэрэг нэрийдлээр иргэдийг хуурч мэхэлж, эд хөрөнгийг залилж байна.
Энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагаас “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэх зарын дагуу иргэдийг залилсан 30 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.