Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа

ОХУ-ын Брянск мужид хурдны замын гүүр нурж, төмөр зам дээр унасны улмаас галт тэрэг замаасаа гарч долоон хүн амь үрэгджээ. Ослын улмаас 69 хүн бэртсэн гэж ОХУ-ын албан тушаалтнууд өнөөдөр /2025.06.01/ мэдэгдсэн байна.
Төмөр замын удирдах газар Телеграм дээр нийтлэл оруулахдаа гүүр тээврийн үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс оролцсоноос болсон гэсэн ч тэрхүү нийтлэлээ дараа нь устгажээ.
Брянск мужийн амбан захирагч Александр богомаз 44 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Телеграм дээр бичсэн байна. ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдэл хийхдээ хохирогчдыг олж, аврах ажиллагаа шөнөжин үргэлжилж, 180 орчим алба хаагч оролцсон гэсэн юм.