Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Хувь хүнтэй холбоотой орлогоо нотлох асуудал яагаад ажлаа муу хийсэн, гэрээгээ биелүүлээгүй гэх асуудал болчхов гэсэн гайхшрал байна. МАН, АН, ХҮН нам гурав хамтран засгаа байгуулахдаа 578 зүйл, заалт бүхий мөрийн хөтөлбөр гаргасан. Гэтэл гэнэт хувь хүний орлоготой холбоотой асуудал үүсмэгц АН ажлаа хангалттай хийсэнгүй гэсэн шалтаг гаргаж, тодорхойгүй байдал үүсгэчихлээ.
Гэрээгээ дүгнэх ёстой. 578 зүйл, заалт бүхий гэрээ, 14 мега төсөл, 100 гаруй төслийн хэд нь хэдэн хувьтай хэрэгжиж байсан юм. Гэхчлэн тодорхой дүгнэлт гаргах ёстой” гэв.