
УИХ-ын чуулганаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцлээ. Төсөлтэй холбоотой авсан зээлээ хэрхэн ашиглах талаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлалаа.
Тэрээр, 2025 оны төсөв дотор 12 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтын дүнгээс 1.5 их наяд төгрөг л энэ төсөв дээр суусан. Энэ жилийн 1.5 их наядын зээлийн ашиглалт дотор энэ төслийг багтаан эхлүүлнэ. Цаана нь дахин 46 сая ам.доллар үлдэнэ. Нефть боловсруулах үйлдвэр 1.7 тэрбум ам.доллар буюу 5.6 их наяд төгрөгийн өртөгтэй. Энэ жилийн 1.5 их наядын зээлийн ашиглалт дотор 350-400 тэрбум төгрөг гарахаар байна. Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц гээд том дүнтэй төслүүд хүлээгдэж байна” гэв.