Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ

Алдарт эхийн одон авахдаа “ноорхой” дээл өмсөж, Төрийн ордонд орсон ээж Э.Нямцэцэг олны анхаарлыг татаад байна.
Тэрээр цахим хуудаснаа, “Алдарт эхийн одонгоо авна аа. Бид бүгд адилхан амьдарч байгаа. Бүх сайхан хувцас, зүүсгэл гоёлын ард ядарч туйлдсан ээжүүд бий. Бид үрсээ өвтгөж эндүүлэхгүйн тулд жил бүрийн утаат өвлийг арай гэж давж байна. Туйлдаж байна. Дахиад л өвөл ирнэ. Үрсээ бусдын дайтай боловсрол эзэмшүүлье гэж зүтгээд ч, “бусдын” дайнд хэзээ ч хүрэхгүйгээ ойлгосон” гэжээ.
Мөн тэрээр 30 минутын өмнө хийсэн сториндоо, “Ямар ч дээл хувцастай байсан Төрийн ордон руу асуудалгүй орлоо. Бодит амьдарлаа харуулах хэрэгтэй” гэж ярилаа.