Чөлөөт бөх: Ч.Отгонтуяа хүрэл медаль хүртлээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Үндсэн хууль тогтвортой хэрэгжих ёстой талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2028 он хүртэл УИХ батлаад өгчихсөн шүү дээ. Хувь хүнтэй холбоотой асуудал дээрээ Ерөнхий сайдыг нээлттэй тайлбар өгөөсэй гэж хүсэж байна. Дэвшүүлсэн бодлогыг нь УИХ дэмжээд л явж байгаа.
Үндсэн хууль тогтвортой хэрэгжих ёстой. Тогтвортой хэрэгжихийн тулд нэг хөндсөн асуудлыг тодорхой хугацаанд дахиж хөндөж болохгүй. Зарчим нь ийм. Нэг жил болоод л “болохгүй байна” гэж дүгнэж огт болохгүй” гэв.