Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг даваа гарагт хэлэлцэнэ

Эрчим хүчний яам ажлаа хийж чадахгүй байна гэж УИХ-ын гишүүн С.Цэнгүүн шүүмжиллээ.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл”-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Эрчим хүчний реформоос станц барих ажлын дээр төрийн хүнд суртлыг бууруулах шийдлийг хүссэн. Яамныхан Барилга хот, байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийг хөнгөвчлөх жишгийг хэрэгжүүлчих л дээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Тусгай зөвшөөрлийн асуудал дээр хүнд суртал гаргалгүй ажиллахыг шаардаж байгаа. Шаардлагаа биелүүлэхгүй компаниуд бий.