
АН Засгийн газраас гарах нь тодорхой учраас яамдыг татан буулгаад төсвийн зардлаа хэмнэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан гаргалаа.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл”-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, “Төсвийн хүрээний мэдэгдлийн тогтоолыг харахад ирэх оны төсвийн зарлага санхүүжүүлэлтийг 33.4 их наядад барина гэсэн байна. Төсвийн зарлага, санхүүжүүлэлт дээрээ бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Төсвийн урсгал зардлаа бууруулаад хөрөнгө оруулалтын зардлаа нэмэх чиглэлд судалгаа хийж ажиллавал зүгээр. Төсвийн урсгал зардлаа бууруулахгүй болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэж өгөхгүй байна.
АН Засгийн газраас гарах нь тодорхой болчихсон. Тиймээс яамдыг нь татан буулгаад төсвийн зардлаа хэмнэж болохгүй юу? Яамгүй сайд нараар юу хийх вэ? Олон шадар сайдын ч хэрэг байхгүй байх. Бүтцээ цомхотгоод урсгал зардлаа бууруулах санал байна” гэв.