
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
- “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, 2026 оноос эхлээд аж ахуй нэгж байгууллагын ус дулааны төлбөр нэмэгдэхийг сануулж, цалмн хөлсийг нэмэх шаардлагатайг анхаарууллаа. Тэрээр, “Ирэх онд ААН-ийн дулаан 73 хувь, айл өрхийн дулаан 100 хувь, халуун хүйтэн, бохир усны мөнгө мөн хоёр дахин нэмэгдэнэ. Саяхан шатахууны үнэ нэмэгдлээ. Энэ бүгд инфляцид нөлөөлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ингэж өсөж байгаа нь ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмж байна. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.
Үүний хариуд Эдийн засаг хөгжлийн яамны , Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан, “Цалин нэмэх нь эргээд инфляц нэмэгдүүлэх сөрөг талтай байдаг. Монголбанкны зорилтоор зургаан хувь, таван хувь гэж буруулах юм. Засгийн газрын төсвийн хүрээний мэдэгдэлд 7 хувь, 6.4 хувь гэсэн бага зэрэг өндөр үзүүлэлттэй. Учир нь үнэ чөлөөлөх бодлого хэрэгжинэ гэсэн тооцоолол бий” гэв.