Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно

GUYS хамтлаг 28 жилийн ойн баяртаа зориулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. “Сургууль минь Баяртай” тоглолт энэ сарын 31-нд “Socialpay Park”-д болно.
Тоглолтод хүрэлцэн ирэхдээ одонтой ээжүүд EventX хуудсыг дагаж, бичлэгийг шэйр хийн, бичлэгийн коммэнт хэсэгт хамт тоглолт үзэх хүсэлтэй дөрвөн найзаа мэншион хийснээ скрийншотоор баталгаажуулж, одонтой ээжийн үнэмлэхээ үзүүлэн тасалбараа авах боломжтой. Эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэх хамгийн хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа ээжүүдээ хүндэтгэн нэгэн өдөр дурсамжаараа аялах боломжийг GUYS хамтлагийнхан ийнхүү олгожээ.